Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төр хариуцна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай хагалгаанд орох хүүхдийн асуудлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх, эмчилгээний арга технологийг нутагшуулах замаар эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах,Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг … Continue reading Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төр хариуцна